ХаахКүүки болон хувийн мөрдөх журам

Энэхүү сайт нь күүки ашигладаг. Күүки ашиглах илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу..Энэхүү вебсайтанд байгаа күүки ашиглах захидал болон зөвшөөрлийг арилгахын тулд “X” дарна уу.

Хуваалцах:
Үүсгэн байгуулагч

Тэрээр 1901 онд Анкарад төрж өсөн Анкарагийн ахлах сургуулийг дүүргэсэн. 1917 оноос бизнесийн гараагаа эхэлжээ.

Тэрээр 1926 онд аавынхаа компанийг залгамжлан авч Анкарагийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Koçzade Ahmet Vehbi" болгон нэрийг эрхийн дагуу өөрчилсөн байна. Үүний хажуугаар тэр Турк улс дах Ford, Starndart Oil гэх мэт гадаад байгууллагуудын төлөөллөөр танхимд ажиллаж байжээ. үүний дараагаар тэрээр одоогийн бизнесийнтээ хөл тавьжээ.

1938 онд тэрээр засаглалын анхны алхамаа хийж Истанбулд Koç Ticaret A.Ş компанийг үүсгэн байгуулжээ.

1948 онд General Electric ийг Турк улсад гэрлийн үйлдвэр барихаар ятгаж чадсан тэрээр хамтарсан үйлдвэрлэлийн бизнест нэвтэрч 1952 онд үйлдвэрлэлийг нь эхлүүлжээ. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын ажил ихээр хийдэг Koç нь Vehbi Koç Student Dormitory (1946), Vehbi Koç Eye Bank at Ankara University, Faculty of Medicine (1963); Cardiology Institute at Istanbul University, Faculty of Medicine (1964), Turkish Education Foundation (1967), and METU Vehbi Koç Student Dormitory (1968) гэх мэт сургуулийн салбарт ихээхэн нийгмийн хариуцлагын ажлаа хийжээ.

1950 оноос Koç нь импортын бүтээгдэхүүнүүдийг орлох дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд машин, радиатор, электрон бараа, нэхмэл эдлэл, шүдэнз зэргийг анхааралдаа авчээ.

1955 онд тэрээр Туркийн хамгийн том хувийн компани болох Arçelik ийг үүсгэн байгуулжээ. Мөн 1954 онд Türk Demir Döküm ийг үүсгэн байгуулжээ. 1959 онд Туркийн анхны машины үйлдвэрлэлийг Отосан эхлүүлжээ. Ийнхүү 1962 онд Aygaz үүсгэн байгуулагдсан. Үүний дараагаар үргэлжлүүлэн маш их бизнес, үйлдвэрлэлүүдийг бий болгосон байна.

Үйлдвэрүүдийн тоо нэмэгдэхийн хирээр Туркийн анхны холдинг болох Кок холдинг хувийн хэвшлүүд зөвхөн засаглалаар хөгжин дэвшинэ хэмээн итгэж 1963 онд үүний дагуу хуваарилалтууд хийж эхэлжээ. Ходингийн дараагаар дараа дараагийн компаниуд дарааллан бий болж эхэлжээ. Анадол, Туркийн хамгийн анхны дотоодын автомашин 1966 онд зах зээлд нэвтэрчээ.

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхийг зорьж Vehbi Koç энэхүү салбарын тухай ихээхэн судалгаа хийж олон жил боломж хайж иржээ. 1967 онд Туркийн хамгийн анхны гэрээт фермүүдээс импорт хийдэг ТАТ хэмээх улаан лоолийн соусны үйлдвэрийг үүсгэн байгуулжээ.

1968 онд Туркийн автомашины салбарт түүхэн үйл явдал болсон нь FIAT болон TOFAS нар үүсгэн байгуулагдсан. 1971 онд Tofas Султан Мурат ын нэрэмжит МУРАТ нэртэй брэнд автомашин үйлдвэрлэн эхэлжээ.

1970 онд Vehbi Koç Ram буюу Туркийн анхны экспорт хийх компанийг эдийн засгийн өсөлтөд эксплорт хэрхэн нөлөөтэйг мэдсэнээр үүсгэн бий болгожээ. Vehbi Koç үүний хажуугаар нийгмийн үйлчилгээний салбарт ихээхэн сонирхлоо чиглүүлж байлаа.

1967 онд хийсэн гадаад томилолтоосоо авсан сэдлээс тэрээр туркийн боловсролын төвийг нээж үүгээрээ дамжуулан боловсролын салбарт ихээхэн хандив үзүүлэх ажлаа хийх болжээ.

1969 онд Vehbi Koç Сан-г үүсгэн байгуулж үндэсний соёл, боловсрол, эрүүл мэндэд анхаарлаа хандуулснаар энэхүү сангийн туслалцаатайгаар эдгээр салбаруудад томоохон өөрчлөлт хийгджээ.

1976 онд Таксимд байдаг Ататурк номын санг Истанбулийн Хотын Захиргаанд өгчээ.

In 1980, Sadberk Hanım Museum, Turkey"s first serious private museum was opened in memory of Mrs. Sadberk, the deceased wife of Vehbi Koç.

1987 онд Vehbi Koç сангаас Ког ахлах сургуульд англи хэлээр хичээл зааж эхлэхэд тусалж, 1996 онд Ког Их Сургуулийн боловсролд ихээхэн хандив өгчээ. 1984 онд тэрээр тэтгэвэртээ гарч нийгмийн үйл ажиллагаанд ихээхэн цаг зарцуулжээ. 1985 онд тэрээр турк улсын гэр бүлийн эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэрэгцээ байгааг ойлгосноороо туркийн гэр бүлийн эрүүл мэндийн санг үүсгэн байгуулж сангийн үйл ажиллагаандаа насан өөд болтлоо өөрийн цаг заваа зарцуулжээ.

1987 онд олон улсын худалдаа аж үйлвэрийн танхимаас Vehbi Koç ийг Оны дэлхийн бизнесмэн ээр шалгаруулжээ.Шинэ Дэлид болсон энэхүү ёслолын ажиллагаагаар Rajiv Ghandi түүнд шагналыг гардуулан өгсөн байна.

1994 онд Туркийн гэр бүлийн эрүүл мэнд ба төлөвлөлт сан ба энэхүү сангийн ерөнхийлөгчийг Нэгдсэн Үндэсний байгууллагаас амжилттай үйл ажиллагааг үнэлэн шагнажээ. 1973 онд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Vehbi Koс ийг Дэлхийн гэр бүл төлөвлөлт шагналаар шагнажээ.

Дараа дараагийн үедээ зориулан Vehbi Koс ном бичиж үлдээх ажлаас тэр хэзээ ч хойш болоогүй, энэ их ажлын хажуугаар тэр "Миний амьдралын түүх" /1973/ "Миний дурсамж, зорилгууд, зөвлөгөө" /1987/ хоёр номоо толилуулж энэхүү номнууд хоёулаа англи хэлнээ орчуулагдсан байна.

Түүний баримтлал "Бай болон зарчим" байлаа. Байгууллагуудда зориулан доорхийг гаргасан байна:

Миний үндсэн хууль бол: Миний эх орон оршиж буй учир би оршиж байна. Ардчилал оршин тогтнож буй учир бид оршин тогтнож байна. Бид эх орныхоо удийн засгийг батжуулахын тулд өөрсдийн бүх чадлаараа зүтгэх хэрэгтэй. Бидний эдийн засаг хүчирхэгжсэнээр ардчилал илүү хүчтэйгээр оршин тогтноно, ингэснээр дэлхий дахинд бидний нэр хүнд оршсоор байх болно.

Түүний 95 жилийн амьдрал тэр чигтээ үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, олон улсын хамтын ажиллагаа, сан, нийгмийн үйлчилгээ, боловсролын ажлуудаар дүүрэн өнгөрсөн юм.

Тэрээр 100 гаруй компани үүсгэн байгуулж, 2000 оны байдлаар нийт 7.3 квадрилилн турк лирагийн эргэлийн хөрөнгийг бий болгож, 46000 гаруй шууд ажилчдад ажлын байрыг бүрдүүлж, 75 жилийн дотор 1 тэр бум долларын экспортыг гаргаж чадсан байна.

Тэрээр яалт ч үгүй үйлдвэрлэлийн үлгэр жишээ бизнесмэн билээ. Мөн удирдахуйн ухаан, хувийн хэвшил, боловсрол, нийгмийн, сангийн гээд эдгээр бүхний төгч мэргэжлийн жишээ юм.

For further information please refer to www.vehbikoc.gen.tr